Бямбацогт

Сандаг Бямбацогт

Монгол ардын нам

Танилцууга

САНДАГИЙН БЯМБАЦОГТЫН

ТОВЧ НАМТАР

Сандаг овогтой Бямбацогт

Ховд аймгийн Ховд хот Жаргалант суманд 1974 оны 09-р сарын 14-нд Сандагийн ууган хүү болон мэндэлсэн.

1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль,

1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж,  2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.

1998 оны ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал,

 2000-2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал,

2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга, 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн,

2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Мөн2009 оноос Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 2007 оноос Ховд аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн Тэргүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 оноос Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт албыг хашиж байна.

2008-2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012-2014 Монгол Улсын Их Хурлын гишүүн  

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна.

Төр засгаас хөдөлмөрийг үнэлэн: 2001 онд  Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2005 онд Монголын үндэсний олимпын хорооны “Алтан од” одон, 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.

Чөлөөт цаг: Спортоор хичээллэх дуртай, гар бөмбөгийн 1-р зэрэгтэй. Ялангуяа уулын спортоор хичээллэх тун дуртай. Алтай таван богд, цаст Цамбагарав, Мөнххайрхан зэрэг Монголын дээвэр болсон ноён оргилуудад авирсан.